Дээрхийн Гэгээн Далай ламын лагшин мэндлэсэн өдөр
2016-07-06
"Төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг"-ийн тухай Дээрхийн Гэгээн 14-р Далай багш ийнхүү айлджээ. Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Найрсаг, нөхөрсөгөөр хүлээн авч байгаа болон хандаж байгаа бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Та бүхэнд баярлалаа. Өнөөдөр болон сүүлийн хэдэн өдөр олон газрын маш олон хүмүүс надад төрсөн өдрийн мэнд хүргэж байна. Би тэр хүмүүст төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг бол хүн бүр өөрийн сэтгэл хийгээд сэтгэлийн хөдлөлдөө илүү анхаарал хандуулах юм гэж хэлсэн. Өнөөдөр 80 нас хүртлээ би амьдралын олон бэрхшээлтэй учирч байлаа: 16 настайдаа эрх чөлөөгөө алдаж, 24 настайдаа эх орноо алдсан билээ. Олон бэрхшээл, зовлонг туулсан бөгөөд энэ хүнд үеүдэд хамгийн сайн найз, хамгийн итгэлт анд бол миний өөрийн оюун ухаан, халуун дулаан зүрх сэтгэл маань байсан юм. Энэ л надад тэсвэр хатуужил болон дотоод амар амгалан авчирч байсан. Тиймээс эрхэм ах, дүүс ялангуяа залуу үеийнхэндээ өөрийн дотоод үнэт зүйлдээ анхаарал хандуулахыг хүсэж байна. Ингэж чадвал бидний амьдрал илүү амар амгалан болоод аз жаргалтай болох юм. Өнөөдөр бид материаллаг үнэт зүйлд их анхаарч, харин дотоод үнэт зүйлдээ хангалттай анхаарахгүй байна. Тиймээс ямар нэг зүйл өчүүхэн буруу болбоос хашгирах, уурлах болон бухимдах зэргээр хариу үзүүлэх нь элбэг. Хэрэв бид өөрсдийн дотоод үнэт зүйлдээ анхаарч чадвал, бидний эргэн тойрны нөхцөл байдал ямарч байсан сэтгэл тайван байх юм. Сэтгэл тайван байх нь биеийн эрүүл мэндэд ч гэсэн их чухал. Анагаах ухааны эрдэмтэд байнга айдас болон ууртай байх нь хүний дархлааны тогтолцоог эвддэг гэцгээж байна. Тиймээс бие махбодийн эрүүл мэндэд сэтгэлийн эрүүл, тайван байдал зайлшгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бие махбодийн эрүүлийг ольё гэвэл сэтгэл эрүүл байх хэрэгтэй. Буддын шашинд итгэдэг эсвэл үл итгэхээс үл хамааран өөрийн сэтгэл болон сэтгэл хөдлөлийг судлах хэрэгтэй юм. Энэ бүгдийг ахан дүүс та бүхэнтэй хуваалцья гэж бодлоо. Ингэж чадвал би маш баяртай байх болно, хамгийн сайхан төрсөн өдрийн бэлэг болно. Нөгөө талаасаа “Төрсөн өдрийн мэнд хүргэе” гэх боловч сэтгэл чинь уур, бухимдлаар дүүрэн бол төрсөн өдрийн хамгийн таагүй бэлэг болно шүү. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Дээрхийн Гэгээн Далай ламын лагшин мэндлэсэн өдөр
Д.Ухаанзаяа Их Майдар Сан хамтран гал бич жилийн цаг тооны бичиг гаргалаа
сахиусан хүрдтэй цаг тооны бичиг
Хөгжил дэвшилд хүн бүрийн оролцоо
Өглөөний зочин (25-р суваг ТВ) 2015,01,15
Урагшаа залуусаа нэвтрүүлэг
2014.8.4 ИХ МАЙДАР ЦОГЦОЛБОРТ БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ӨРГӨӨНИЙ ШАВ ТАВИХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА...
НОМ ДОР ИТГЭМҮҮ НОМ ДОР МӨРГӨМҮҮ
“Бурхан багшийн Их Дүйчэн өдрийн баяр”
Их Майдар төсөлд таны оролцоо
"Сайн уу? Сайна аа" ток шоу - МУУГЗ, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг
Ерөөл өргье
"Хариулахгүй ч байж болно" Д.Эрдэмбилэг (Их Майдар сангийн удирдах зөвлөлийн гишүүн, Монгол...
Их Майдар төслийн архив мэдээ
"Их Майдар" төслийн агуулга
Майдарын Монгол Соёл
Үндэсний бүтээн байгуулалт "Их Майдар" төсөл
Эв нэгдэл
"МАЙДАР" цуврал комик ном
Их Майдар Төсөл
Copyright © 2012 Их Майдар сан