Төслийн танилцуулга
Дэлхий дахинаа нүүдэлчин ард түмний суу билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээгч, их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурханы дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлоон босгож байна. Эдийн засгийн хурдацтай өсөлтөөрөө дэлхийд гайхагдаж байгаа Монгол улс эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлэг тэмдэг болгон Их Майдар бурханыг хойч үедээ зориулан бүтээж байна.
 
Сайн цаг дөтөлж Их Майдар заларна
Бүтээн байгуулалт сүндэрлэж бурханы сургааль дэлгэрнэ 

 

Ач холбогдол үр дүн

 

Их Майдар бурханыг Монголчууд бид эвийн хүчээр бүтээснээр түүхэн дурсгалт аялал жуулчлалын цогцолбор бий болж дэлхийн уран барилгын нэгэн гайхамшигт бүтээл болон сүндэрлэнэ. Төслийг хэрэгжүүлэгч Их Майдар сан нь ашгийн бус, гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
 
Тиймээс энэхүү цогцолбороос олох цаашдын ашгийг сангийн зорилгодоо нийцсэн нийгмийн сайн сайхны төлөөх хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд зориулан залуу хойч үеийн боловсрол, ёс зүйтэй өв тэгш иргэн болон хүмүүжүүлэхэд, байгаль хамгаалах, эко төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж төсөлд оролцож буй өглөгийн эздийн буян хишгийг тасралтгүй арвитган үргэлжлүүлэх болно.
Copyright © 2012 Их Майдар сан