Их Майдар” сан нь 2010 оны 09 дүгээр сард “Монголын ард түмний шашин, соёлын үнэт өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, залуу үеийг төлөвшүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүх дурсгалын цогцолборыг хойч үедээ өвлүүлэн үлдээх” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ашгийн бус нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.


Тус сангийн зүгээс 2009 онд Монголын ард түмний ЭВ НЭГДЛИЙН БЭЛГЭДЭЛ болох, үндэсний түүх, шашин соёлын хөгжлийг илтгэх “Их Майдар” төслийг 2009 оноос санаачлан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн аманд бүтээхээр төлөвлөж холбогдох техник эдийн засгийн судалгаа, инженерийн шийдэл, зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн судалгаа, сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа зэргийг хийж гүйцэтгээд байна.


2011 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын 07 тоот захирамжийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор  Aнхдугаар Богд Занабазарын тигээр бүтээгдэх дэлхийн хамгийн өндөр Майдар бурхан, 108 метр өндөр Зарлиг увидастаны суварган байгууламж бүхий тус төслийг хэрэгжүүлж эхлээд байна. 
Энэхүү төслийн ач холбогдол нь:

Одоогоор төслийн хүрээнд Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль зэрэг нэр хүндтэй шашны сургалт эрдэм шинжилгээний болон эрдэм шинжилгээний байгууллагууд албан ёсоор хамтран ажиллахаар болоод байна. Мөн бизнесийн салбарынхан, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу хойлоогоо нэгтгэн дэмжиж ажиллахаар болсоныг дуулгахад таатай байна.


2012 онд бид төслийн эхний үе шатны барилга угсралтын ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтанд нийт 9.5 тэрбум төгрөг буюу 6.5 сая ам долларын хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байна. Төслийн ажилд Монгол, Англи, Хятад, Чех, Канад зэрэг улсуудын инженер техникийн байгууллагууд нэгдээд байна.

Copyright © 2012 Их Майдар сан