Гандантэгчэнлин хийд "Нулимсгүй нүд аян"- д нэгдэв
2016-05-17

Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд

"Нулимсгүй нүд аян"- д нэгдэв

“Эвээр нэгдэж, энэрэлээр бүтээе “ уриан дор зохион байгуулж буй Бурхан багшийн Их дүйчин өдрийг баяраар 2016.05.14 ны өдөр Гандантэгчинлэн хийд хүмүүнлэгийн аянд нэгдэв. Дархан хотын “Бид ээжүүд” бүлгэмээс санаачлан хэрэгжүүлж буй “Нулимсгүй нүд” аянд оролцож дэмжлэг үзүүлсэн байна. Халдвартын тасгийн засварын ажил болон тоног төхөөрөмж гардуулах ажиллагаанд Монголын Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн гавж Д.Нямсамбуу, тус хийдийн ОНХА-ны ажилтан Ж.Одгарьд нар хүрэлцэн ирэв. Тус хийдээс Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасгийн үзлэг ба хүлээлгийн өрөөг тус бүр засварлан тохижуулж хүлээлгэн өглөө. Түүнчлэн Дархан-Уул аймгийн халдвартын тасагт нэн шаардлагатай Ларинго скоф төхөөрөмж, хүчилтөрөгчийн аппаратыг бэлэглэсэн юм. Энэ тоног төхөөрөмж нь халдвартын тасагт зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд уушигнаас зүрхэнд хүчилтөрөгчийг хүргэдэг тоног төхөөрөмж аж. Дашрамд дурьдахад Улаанбурхан өвчний улмаас бяцхан үрээ алдсан ээжүүд нэгдэж “Нулимсгүй нүд” аяныг 2016.04.18 ны өдрөөс эхлэн зохион байгуулж хандивын үйл ажиллагааг өрнүүлж эхэлсэн. Аянд 18 байгууллага хамтран оролцож 530000 төгрөг цугларсан аж. Түүнчлэн Австрийн “Эвийн хүч” холбооны бүсгүйчүүд нэг сая төгрөг хандивласан байна. “Бид ээжүүд” бүлгэмийн тэргүүн У.Оюун бүсгүй: “Олон ээжүүдэд бидний амссан хагацал, өвчин зовлон бүү дайраг” хэмээж цаашид ч хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүрх гарган оролцоно гэв

Бусад мэдээ
Copyright © 2012 Их Майдар сан